ОХУ-д шатахууны үнэ буурчээ

Наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 6-ныг хүртэлх долоо хоногт ОХУ-д шатахууны жижиглэнгийн дундаж үнэ жилийн хугацаанд анх удаа буурсныг Росстат буюу Улсын статистикийн газрын мэдээлэл харуулжээ. Бензиний үнэ дунджаар даруй 15 копейкоор буурч, нэг литр нь 48.93 рубль, дизель түлш долоон копейкоор буурч, нэг литр нь 50.62 рубль болсон байна. Тодруулбал, АИ-92 бензины үнэ 17 копейкоор буурч, 45.99 рубль, АИ-95 16 копейкоор буурч, 49.82 рубль, АИ-98 найман копейкоор буурч, литр тутамд 57.57 рубль болжээ. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, есдүгээр сарын эхний долоо хоногт шатахууны зах зээл тэнцвэртэй, үнийн байдал сайжирсаар байв. Оросын нефть боловсруулах зарим үйлдвэрт засвар хийсэн хэдий … Continue reading ОХУ-д шатахууны үнэ буурчээ